Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг Англи хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛЫН САНТАЙ “EDEX SCHOLARSHIP” ENGLISH OLYMPIAD 2017

Олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагч АНУ-ын Калифорни мужид 7 хоног сурч Холливуудээр аялах эрхийн эзэн боллоо.

EDEX /Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци/ нь Монголын залуучуудад гадаад улс оронд сурч боловсрох, гадаад хэл сурахад нь туслах зорилгоор байгуулагдсан нийгэмд үйлчлэх ууган ТББ юм. Эдүгээ 17 жилийн хугацаанд Монголынхоо 5,000 гаруй залуусыг гадаад улс орны соёлтой танилцах, өөрийгөө хөгжүүлэх, хэлээ сурах, гадаад улс оронд суралцахад нь туслан, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн салбартаа тэргүүлэгч байгууллага болсон.   

Манай байгууллага нь нийгмийнхээ хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг өсөн нэмэгдүүлэх, хөгжүүлэх, туслан дэмжих зорилгоор жил бүр EdEx Scholarship English Olympiad-ийг зохион байгуулдаг бөгөөд энэхүү олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн бүхий л сурагчид хамрагдах боломжтой байдаг. 

 

Шилдэг заах арга зүйтэй багшаар:

  • Хобби сургуулийн багш н.Ариунтуяа
  • Эмпати сургуулийн багш М.Мэндтогтох
  • Шилдэг сургуулийн багш Л.Урантуул

Мөн олимпиадад Олон сурагчидаа оролцуулж Англи хэлний сургалтандаа ач холбогдол өгдөг Плехонов, Шинэ Эхлэл, Шинэ Эрин, Оюунлаг, ӨЗБЛАС, Байгаль Эх Лицей, Логарифм, Төгсдэлгэрэх,Улаанбаатар дунд сургууль, Шинэ зуунбилэг, Шинэ үе, Эрдэнэт хотын Eagle сургууль, Эрдэм ахлах сургууль, Эрдэнэт цогцолбор сургууль, 14-р сургууль, 8-р сургууль болон олимпиадад сурагчдаа идэвхитэй оролцуулсан бусад сургуулиудад талархал илэрхийлэе.

Өмнөх жилүүдийн олимпиадуудаас цухас дурдвал, уржнан жилийн “EDEX SCHOLARSHIP” олимпиадын 9-10-р ангийн сурагчдын төрөлд сурагч Ч.Эгшиглэн хэмээх охин тэргүүлж АНУ-ын топ сургууль болох Харвардын их сургуулийн “Манлайлагч сурагч” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж, Нью-Йорк, Бостон хотуудаар аялж, Харвардын их сургуулийн алдартай багш нар, бизнесмэнүүдийн лекцийг сонсож өөрийн мэдлэгт арвин хувь нэмэр оруулж чадсан билээ.

11-12-р ангийн төрөлд сурагч Б.Санчир тэргүүн байр эзэлж АНУ-ын Калифорни мужид 7 хоног сурч Холливуудаар аялах эрхийн эзэн болсон. Тус сурагч нь сургуулиа төгсөн одоо Харвардын их сургуулийн 2-р курст суралцаж байгаа. Үүнээс харахад манай олимпиад сурагчидын Англи хэлний чадварыг бодитоор дүгнэж өөрийгөө нээн харуулах боломж олгодог болохыг харуулж байна.

Ирэх жилийн англи хэлний олимпиадад оролцож өөрийгөө сорихыг хүсч байгаа сурагчид доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай

Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци

Хаяг: МУБИС-ын хойд талд, Тайм төвийн 4 давхарт
Утас: 70118020, 95098020 /FB: EDEXMN/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.