Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Панамын баримтуудыг дэлгэсэн сэтгүүлчид салбарын ДЭЭД шагнал болох Пулитцер хүртлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

101 дэх удаагийн Пулитцерийн шагнал хүртэгчдийн нэр тодорлоо.

2017 оны тайлбарт бүтээл /explanatory reporting/ төрлийн Пулитцерийн шагналыг Панамын офшор баримтуудыг дэлгэсэн Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум /ICIJ/, McClatchy, Miami Herald нарт олгосноо зарлажээ. 

Уг материал дэлхийн олон улс орны нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой бөгөөд түүхэн дэх хамгийн том хэмжээтэй нууцлагдсан баримтуудын нэг юм. Баримтыг ил болгосон ICIJ нь дэлхийн зургаан тивийн 300 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байдаг. Монголоос Монгол ТВ телевиз албан ёсоор энэхүү багтай хамтран ажилласан юм. 

Татвараас нуугдсан их хэмжээний мөнгө, хууль бус үйлдлүүдийг ил болгосон энэ ажил одоо ч үргэлжилж байгаа билээ. 

101 дэх удаагийн Пулитцерийн шагналын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

Шагнал зарлах мөч: