Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Панамын бичиг баримтын "хүндэт самбарт" Монголын экс ерөнхий сайдын хөрөг заларлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Panama Papers буюу Панамын офшор дансны бичиг баримтуудтай холбогдсон дэлхийн улс орнуудын тэргүүнүүдийн хөрөг бүхий самбарт өчигдөр хоёр хүний хөрөг нэмэгдсэн байна. ICIJ буюу Олон Улсын Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн байгууллагын сайтад байрладаг энэхүү самбарт Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбул, Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нар нэмэгджээ.

Монголын экс удирдагчийн офшор данстай холбоотой мэдээллийг тодруулахдаа ICIJ байгууллага Монгол ТВ сувагтай хамтран ажилласан байна.

Сү. Батболдын офшор данс нь түүний төрд албан тушаал хашихаасаа өмнө эзэмшиж байсан уул уурхайн компанитай холбоотой гэж тайлбарласан байдаг юм.

ICIJ байгууллагын цахим самбарт одоогоор дэлхийн улс орнуудын 14 удирдагч, удирдагч байсан хүмүүс, 50 гаруй сайд, шүүгч, армийн дээд алба хаагч, тэдний хамаатан садны хэлхээ холбоог багтааж харуулдаг. Эдгээр нь бүгд Панамд бүртгэлтэй Моссак Фонсека компанийн үйлчлүүлэгчид байсан нь илэрсэн юм.

 

Эх сурвалж: ICIJ