Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Далай ламын Төвдийн хил дагуу айлчлалыг Бээжин эсэргүүцлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Далай ламыг “хонины арьс нөмөрсөн чоно” гэж нэрлэдэг. 60 орчим жилийн өмнө Төвдөөс дүрвэсэн шашны тэргүүнийг Бээжин өөрийн газар нутагт тогтворгүй байдал үүсгэх нэг хүч гэж үздэг юм.

Бослого тэмцлийг нь Хятадын цэрэг хүчээр дарсны дараа 1959 онд Далай лам хэдэн зуун шавийн хамт зүүн хойд Энэтхэгийн Аруначал Прадеш мужид дүрвэж ирсэн юм.

Энэхүү уулархаг бүс нутагт төвд үндэстнүүд мөн олноор суудаг. Хятад улс зарим албан ёсны газрын зурагтаа Аруначал Прадеш мужийг “өмнөд Төвд” гэж нэрлэсэн байдаг юм.

Тэгвэл энэ долоо хоногт Далай лам шашин номын зорилгоор Аруначал Прадеш мужид айлчилж байгаа. Айлчлалыг Бээжин хүчтэй эсэргүүцэж байна. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Энэтхэг улс Хятад-Энэтхэгийн харилцаа болон Хятадын ашиг сонирхолд ноцтой хохирол учрууллаа” гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Энэтхэгийн засгийн газрыг Далай ламтай холбоотой үйлдэл гаргах бүрт Бээжин эсэргүүцлээ илэрхийлдэг уламжлалтай. Энэ удаа Хятадын тал Энэтхэгийн эрх баригчдыг Далай ламд Аруначал Прадешт зорчих эрх олгосон гэж буруутгаж байгаа юм.

Үүнээс гадна Хятад, Энэтхэгийн хоорондынdalai эмзэг асуудал энд бий. 1962 онд хоёр улс богино хугацааны дайн хийсэн нь Хятад улс Аруначал Прадешийн 90,000 орчим км.кв газар нутгийг өөрийн эзэмшил гэж үзсэнтэй холбоотой. Энэтхэгийн харъяанд байдаг энэ хэсэг газар нь Төвдийн хилийн зүүн ба баруун жигүүр дагуу оршдог Хималайн уулархаг нутаг юм.

Үүнээс гадна Төвдийн цагаачлалын засгийн газрыг Энэтхэг улс Дарамсала хотдоо орогнуулдаг нь Хятадыг бухимдуулдаг.

Далай лам Аруначал Прадешт ирээд “Олон жилийн өмнө анх удаа мэдэрсэн эрх чөлөөгөө би энд ирээд дахин мэдэрдэг” гэсэн нь 60 жилийн тэртээх түүхийг дурссан хэрэг байв.

 

Эх сурвалж: Washington Post