Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп, Ши Жиньпин нар анх удаа нүүр тулан уулзлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Флоридагийн Палм Бичэд анх удаа нүүр тулан уулзлаа. Тэд 24 цагийн хугацаанд аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг зэрэг олон асуудлаар хэлэлцэх юм.

Мөн хоёр орны хооронд дээд түвшний уулзалтуудыг тогтмол явуулж байх протокол бий болгох төлөвтэй байна. Палм Бичэд Пүрэв гарагийн үдээс хойш ирсэн Ши Жиньпин, түүний эхнэр Пэн Лиюань нарыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга эхнэрийн хамт угтаж авчээ.

Уулзалтад оролцохоор Пентагоны тэргүүн Жэймс Мэттис, Трампын охин Иванка гурван хүүхдийн хамт Флоридад ирсэн байна.

Баасан гарагт хэлэлцээр эхлэх ба хамгийн хүнд асуудал нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байх болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Мөн Хойд Солонгосын асуудал үүний дараа орж байгаа чухал сэдэв. Дональд Трамп сонгуулийн туршид АНУ-ын гадаад худалдааны алдагдлын талаар шүүмжилж байсан. Тухайлбал Хятадтай хийх худалдаанаас АНУ сүүлийн таван жилийн турш жил бүр $300 тэрбумыг алдсан гэдэг.

2017 оны эхний хоёр сарын байдлаар $54 тэрбумыг алдаад байгаа юм.

 

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар хоёр улс мөн зөрчилтэй байр суурь баримталдаг.

Тэдний уулзалтын өмнөх өдөр Хойд Солонгос пуужингийн туршилт хийсэн. Тэгвэл Трамп, Ши нар Хойд Солонгосын дэглэмийг хэрхэн зохицуулах асуудлыг Баасан гарагийн үдээс хойш хүртэл уулзахдаа хэлэлцэн шийдэж магадгүй.

Трампын “өвлийн Цагаан ордон” гэгдэх болсон Палм Бичийн Мар-А-Лаго амралтын газарт тэд Пүрэв гарагийн орой эхнэрүүдийн хамт зоог барьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post