Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цагаачлалын алба 82 хууль бус цагаач баривчилсны дотор Монголын иргэн багтжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Цагаачлал, Гаалийн Хууль Сахиулах Алба (ICE) саяхан Виржиниа, Вашингтон ДС орчимд 5 өдрийн баривчлах ажиллагаа явуулж, 26 орны 82 хууль бус цагаачийг илрүүлжээ.

Гуравдугаар сарын 25-30-ны хооронд явагдсан баривчилгаанд Монголоос гадна Алжир, Болив, Хятад, Куба, Доминикан, Сальвадор, Этиоп, Гана, Гватемал, Гвиней, Гондурас, Иран, Ямайка, Мексик, Молдов, Шинэ Зеланд, Никарагуа, Филиппин, Сомали, Өмнөд Солонгос, Судан, Вьетнам, Сьерра Леон улсуудын иргэд багтсан байна.

Баривчлагдсан хүмүүсийн 68 нь гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон бол бусад нь гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой, визний хугацаа хэтрүүлсэн, эх орондоо эрэн сурвалжлагдаж байгаа, албадан гаргах шийдвэр сонссон зэрэг зөрчилтэй хүмүүс байжээ.

Тэднээс албадан гаргах шийдвэр сонссон, ингэж гарсныхаа дараа дахин хууль бусаар АНУ-д нэвтэрсэн хүмүүсийг шууд нутаг буцаана гэж ICE-ийн албаны хүмүүс мэдээлсэн байна. Харин бусад хүмүүсийн асуудлыг шүүхээс шийдэх хүртэл хорьж саатуулна гэжээ.

 

Эх сурвалж: WUSA9