Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петрбургийн орон сууцанд дэлбэрэлт боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая Санкт Петрбург хотын зүүн дүүргийн орон сууцанд дэлбэрэлт болсон талаар мэдээллээ. Сошиал сүлжээнд тавигдсан зурагнуудаас үзвэл 16 давхар байрны нэг хэсэг эвдэрч нуран, орчны газарт нурсан хэсгүүд тарсан нь харагдаж байна.

Мөн байрны ойролцоо зогсож байсан автомашин нурсан хэсэгт цохигдож сүйдсэн байгаа юм.

Байрнаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа гэсэн мэдээллийг аврах албаныхан өгчээ.

Сүүлд шинэчилсэн:

Тус дүүргийн захиргааны төлөөлөгч Константин Серов дэлбэрэлтийг терроризмтай холбоогүй, барилгын ажилтай холбоотой осол гээд хүн гэмтэж бэртээгүйг баталсныг Интерфакс агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалж: Russia Today