Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петрбургийн орон сууцнаас тэсрэх бөмбөг илэрч, аюулгүй болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саяхан метронд халдлага гарсан Санкт Петрбург хотын нийтийн орон сууцнаас өнөөдөр тэсрэх бодис илэрснийг мэргэжилтнүүд аюулгүй болгосон байна.

Есөн давхар орон сууцнаас сэжигтэй зүйл илэрсний дараа иргэдийг нүүлгэн шилжүүлж, зэргэлдээх хүүхдийн цэцэрлэгт түр байрлуулжээ. Одоо аюулгүй байдлын албаныхан орон сууцанд үргэлжлүүлэн хайгуул хийж байгаа гэнэ.

Хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг тус байрнаас баривчилжээ. Ямар хүмүүсийг баривчилсан талаар Оросын Терроризмтай Тэмцэх Үндэсний Комиссоос тодруулахад дэлгэрэнгүй мэдээлэл өгsankt petrburghөөгүй талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт тус хотын Технологический Институт өртөөнөөс Сенная Плошадь өртөөг чиглэн явсан метронд бөмбөг дэлбэрч 14 хүний амь үрэгдсэн. Түүний дараа Плошадь Восстания өртөөнөөс дахин бөмбөг илрүүлж, аюулгүй болгосон юм.

Террорист шинж чанартай гэж үзэж байгаа энэ халдлагыг Киргиз гаралтай, 22 настай Акбаржон Жалиловыг үйлдсэн гэж дүгнээд байна.

 

Эх сурвалж: Russia Today