Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

""Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн"

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/648829208635984/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог"

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган доллараар тогтооё гэж би зөвшөөрсөн нь үнэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийг удирддаг захирлыг цалин 10 мянган доллар байх нь зүйтэй гэж үзсэн.

Шинээр ТУЗ бүрдсэний дараахан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд надад 14 саналыг албан тоотоор ирүүлсэн.

Эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. 

Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй.

Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. 

Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн.

Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа зардал гээд 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй.

Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан.

Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан.

"Хэрэв 49 хувийг эзэмшиж байсан тал эсэргүүцэж, буруу гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандсан нь дээр"

 
Гэрэл зургийг MPA.mn

Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан.

ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог.

ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана.

Гуравдугаар сарын 28-нд Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох тухай шийдвэр гарсан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул хэрэгжүүлэгч газрууд болох бид хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

Хэрэв 49 хувийг эзэмшиж байсан тал эсэргүүцэж, буруу гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандсан нь дээр.

Гэнэт нэг шөнө хуралдаад л шийдчихсэн асуудал биш. 9-р сараас хойш Ажлын хэсэг байгуулагдаад ажилласан шүү дээ" гэлээ.