Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын улиралд дархлаагаа сайжруулах энгийн арга

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 30
Сурталчилгаа

Хавар, намрын улиралд хүний биеийн дархлаа муудах, амархан ядарч сулдах, стрессдэх зүйлүүд байдаг. Энэ үед хэрхэн дархлаагаа хамгаалах талаар Монос группийн харьяа Эм судлалын хүрээлэнгийн, Эмийн химийн секторын эрхлэгч, Биологийн ухааны доктор А.Баянмөнхтэй ярилцлаа.


- Хавар, намрын улиралд хүний дархлаа суларч амархан ядрах, өвчин тусах гэх мэтээр сөрөг тал ажиглагддаг. Ийм өөрчлөлтийг хэрхэн давж гарах вэ?

 

- Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хавар гэнэт хүйтрэх, дулаарах буюу агаарын даралтын тогтмол бус байдал нь хүний цусны даралтыг тогтворгүй байлгах нөхцөлийг бий болгосноор биед сөрөг нөлөө үзүүлнэ.  

Жишээ нь дулаарах үед судасны хана тэлж даралт буурдаг. Үнэндээ хаврын ядаргаа гэдэг нь нэг улирлаас нөгөө улиралд шилжиж буй бие организм гарч буй дасан зохицлын өөрчлөлт. Хүйтний улиралд хүний биед хэрэгцээтэй витамин, амин хүчлүүд болон бусад хэрэгцээт бодисын нөөц зарцуулагдаж хэвийн хэмжээнээс багасан дархлаа сулрах нөхцөлийг бий болгоно.

Энэ үед янз бүрийн өвчин тусах нь магадлал ихтэй болох тул хавар аль болох  дээрх бодисын нөхөн хангалтыг хурдан бие организм авах хэрэгтэй. Үүнд хамгийн түрүүнд шим тэжээллэгтэй хоол хүнс чухал. Хоол хүнснээс гадна өвчний шинж тэмдэг илрээгүй үед шууд эм, тариа, дусал хийлгэх асуудал манайд түгээмэл байдаг ч энэ нь зохиомлоор дархлааг тэтгэх замаар ямар нэгэн өөр өвчинг бий болгох магадлалтай.

Харин үүний оронд эмийн бус бэлдмэлүүдийг хэрэглэх замаар дархлааг алгуур тэтгэх, биеэ цэвэрлэх байдлаар хаврын улиралд гарч буй өөрчлөлтийг давж болох талтай. 

- Хоол хүнсээр биед дутагдаж буй амин дэм, уургыг нөхөхөөс гадна эмийн бус бэлдмэлүүд хэрэглэж болно гэлээ. Үүний талаар дэлгэрүүлнэ үү.

- Техник технологи хөгжихийн хэрээр экологийн тэнцвэрт байдал алдагдсан нь хүнс тэжээлээс авах аминдэм ба эрдэс бодисуудын дутагдал үүсгэж байгаа нь дархлаа сулрах нэг шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоож үүнийг орлох эмийн бус бэлдмэл гарган авах ажлыг судалгааны өндөр төвшинд олон улсад гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд хүний биед дутагдаж байгаа эрдэс, амин дэм, амин хүчлүүдийг нөхөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гарган авч байна. Зориулалтын хувьд  тэжээлийн ба эм төст гэж ангилагдаж байна. Эм төст нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн үед эмчилгээнд хавсарсан байдлаар хэрэглэгдэх харин тэжээлийн гэдэгт шаардлагатай амин дэм, эрдэс, уураг, нүүрс-ус болон бусад тэжээлийн бодисоор баяжуулсан бэлдмэлийг нэрлэж байна.

- Манай орны зах зээлд янз бүрийн гаднын биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагддаг. Дотоодын үйлдвэрлэж буй бэлдмэлүүд юугаараа онцлог байна.

- Биологийн идэвхт бүтээгдэхүүний найрлагад байгалийн гаралтай түүхий эд үүн дотроо  амьтан, ургамал, эрдэс бодис, бичил биетэн агуулсан байдаг.

Монгол орны хувьд 800 гаруй эмийн ургамал, олон тооны гаруй эрдсийг уламжлалт анагаах ухаанд ашиглаж ирсэн. Амьтны хувьд 400 гаруй эмийг амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан байх юм. Монгол эм тан нь биеийг зохицуулах, тэнцүүлэх замаар эмчилгээний үр дүн үзүүлнэ. Иймд манай орны хувьд уламжлалт анагаах ухаанд ашиглагддаг байгалийн түүхий эдийг ашиглан биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм. Үүгээрээ л бидний бүтээгдэхүүн онцлог гадныхаас ялгарч өрсөлдөхүйц байдаг.

Учир нь хэдэн зуун зуун жилийн тэртээгээс хэрэглээд үр дүнг батлаад ирсэн нь шинжлэх ухааны том баталгаа юм.

- Зарим нэг бүтээгдэхүүний талаар та танилцуулахгүй юу?

- Монголд эмийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаачид нэлээдгүй бий.

Уламжлалт болоод орчин үеийн чиглэлээр манай орны судлаачдын бүтээл нэлээн хэвлэгдэж олон нийтийн хүртээл болж байна. Харин судалгааны төрөлжсөн хүрээлэн бол одоогоор Монос группийн харьяа Эм судлалын хүрээлэн байна. Энэ хүрээлэнд дээр дурдсан байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан шинэ эм зохион бүтээх, биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах, чухал эмийн түүхий эдэд орох ургамлыг тарималжуулах зэрэг судалгаануудыг хийж гүйцэтгэдэг.

Биологийн идэвхт бүтээгдэхүүний хувьд ихэвчлэн дорно болоод өрнийн анагаах ухааны жорыг судлахын зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэх замаар бэлдмэлүүдийг гарган авч байна. Тухайлбал өтгөн хаталтын эсрэг бэлдмэл, цөс хөөж, элэг хамгаалах бэлдмэл, чалх, тамир тэнхээ сайжруулах бэлдмэл, элэгний хавдрын эсрэг бэлдмэл зэрэг олон бүтээгдэхүүнүүд судалгааны сүүлийн шатандаа Монгол улсын стандартаар батлуулаад явж байна. Мөн төрөл бүрийн эмийн ургамлын гаралтай “Энхжин” цуврал цайг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

- Эмийн ургамлын гаралтай цайны талаар мэдээлэл өгөхгүй юу? Тухайлбал танайхаас үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Энхжин цайнаас одоо хаврын улиралд уувал тохиромжтой вэ?

- Цайнд ашиглах боломжтой 500 гаруй ургамал байдаг үүнийг цайны овгийн ургамал ч гэх нь бий.

Азид ихээхэн тархсан. Цайны ургамалд нүүрс ус, танин, уураг, В төрлийн усанд уусдаг витаминууд, кофеин, алкалойдууд болон эфирийн тос агуулагддаг нь хүний биеийн алжаал ядаргааг тайлж, зүрх, тархины судсыг бэхжүүлж үйлдэлтэй. Манай орны хувьд түгээмэл ашиглагддаг цайны ургамалд Хөвөн оройт, Нохойн хошууны навч орно. Цайны ургамлын дээр дурдсан үйлдэл дээр нь нэмээд эмийн ургамлыг хамтад нь хэрэглэж бие организмыг янз бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зориулалттай цайг бий болгох боломжтой.

Энхжин цайны хувьд нийт 14 төрлийн цайг үйлдвэрлэж байна. Тухайлбал хүйтний улиралд агаарын бохирдолтой орчинд уушги хамгийн ихээр гэмтдэг үүний эсрэг Энхжин Уушги хамгаалах цай, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Энхжин Элэг хамгаалах цай мөн Цэвэрлэх цай, дархлааг тэтгэх зориулалттай Энхжин Дархлаа сэргээх гэх мэт үйлдэл үйлчилгээ нь батлагдсан эмийн ургамлын найрлагатай цайнууд үйлдвэрлэж байна. Ургамлууд нь манай уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан ургамал. Хаврын улиралд биеийн тамир тэнхээг тэтгэх зориулалт бүхий цай хамгийн их хэрэгтэй болов уу.

Тамир тэнхээг тэтгэснээр богино хугацаанд улирлын өөрчлөлтөд хямрахгүй дасан зохицох боломжтой болно. Иймд Энхжин цуврал цайнаас Дархлаа тэтгэх цай уухыг зөвлөж байна.

- Энэ цайны голлож сонгож байгаагийн шалтгаан нь юу бол.

- Гол нь найрлагад нь орж буй Шинэсэрхүү бударгана гэх эмийн ургамал юм. Уг ургамал нь Салимон эмийн үндсэн түүхий эд.

Солонгост хүн орхоодой, Хятадад улаан чавга дархлаа тэтгэх үндсэн ургамал гэж байдаг бол Монголд Шинэсэрхүү бударгана хамгийн үйлдэл өндөр гэх юм уу даа. Учир нь энэ ургамлаар Салимон эмийг бий болгосон бөгөөд олон жилийн турш эмчилгээнд ашиглагдаж буй үнэхээр сайн эм юм.

Тухайлбал төрөл бүрийн мэс заслын дараа, хорт хавдрын эмчилгээний үед болон дараа нь хавсарга байдлаар биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэгддэг бөгөөд үр дүн нь харьцангуй богино хугацаанд илэрдэг. Иймд бид энэ ургамлын дархлааг тэтгэх үйлдлийг цай хэлбэрт оруулж өдөр тутам хэрэглэх боломжтой байх үүднээс үйлдвэрлэж байгаа тул онцолж байна.

Та бүхэн хэрэглээд үзээрэй үр дүн сайн байх болно. Нэг сонин жишээ хэлэхэд хавар их сульдсан тэмээ энэ ургамлыг идэхэд 3-5 хоногийн дотор тэнхэрч байсныг малчид анзаараад зарим тохиолдолд цай байдлаар хандалж ууж хэрэглэж байсан баримт байдаг.

Ийм л сайн үйлдэлтэй ургамал агуулсан болохоор хаврын улиралд юун түрүүн эх орны эмийн ургамлаас бий болсон энэ цайг зөвлөж байна даа.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.