Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намын чандрыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгнө

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намын цогцсыг өнгөрөгч Ням гарагт Куала Лумпур хотын эмнэлгээс цогцос чандарлах төвд аваачиж, чандарласныхаа дараа үнсийг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Ким Жон Нам хоёрдугаар сарын 13-ны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудалд Макао руу нисэхээр явж байхдаа бусдын халдлагад өртөж, амиа алдсан юм.

Тус хэрэг гарснаас хойш ойролцоогоор 40 өдрийн турш түүний цогцос хотын шүүх эмнэлэгт хадгалагдаж байжээ. Улмаар түүний цогцсыг чандарлаж, Макао руу өнөөдөр илгээхээр төлөвлөж буй гэнэ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг хоёрдугаар сарын 13-ны өглөө хамгийн хямд үнэтэй онгоцоор Макао руу буцах гэж явахад нь Индонез, Вьетнам гаралтай хоёр эмэгтэй үхлийн VX хороор хордуулж, амийг нь бүрэлгэсэн.

Жон Нам тэдний халдлагад өртсөнөөсөө хойш 20 минутын дараа нас барсан байдаг. Албаныхан энэ хэрэгт Хойд Солонгос гаралтай дөрвөн эрэгтэйг сэжиглэж байгаа ч, хараахан баривчлагдаагүй юм. Тэднийг аль хэдийн нутаг буцсан хэмээн таамаглаж байна.

Энэ удаагийн хэрэг Малайз, Хойд Солонгосын хоорондын харилцаанд сэв суулгасан. Тодруулбал, Хойд Солонгосоос Малайзад суух Элчин сайд хөөгдөх шахам нутаг буцсан бол Малайз ч гэсэн Элчин сайдаа эгүүлсэн татсан байдаг.

Зураг