Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

С. Байгалсайхан: "ХХ зууны Монголын уран зохиол" номыг бүх дунд сургуульд үнэгүй тараана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар их сургууль санаачилж, "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл хамтарч "XX зууны Монголын уран зохиол" ганц сэдэвт зохиолыг бичжээ. Энэхүү номын нээлт өнөөдөр боллоо.

Улаанбаатар их сургуулийн захирал, профессор С. Байгалсайхан "Энэхүү ном нь бага, дунд сургуулийн хүмүүнлэгийн боловсролд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байгаа. Уран зохиолын багш нар XX зууны уран зохиолыг хэрхэн заах вэ гэдэгт энэ ном том үүрэг гүйцэтгэнэ.

Бидний урд нь үзэж байсан ном, судалгааны ажлууд коммунист үзэл сурталтай, социалист-реализмын хальстай гэж яригддаг байсан бол энэ номонд яг 1900-2000 оныг хүртэлх бүх уран зохиолын түүхийг 10, 10 жилээр ямар нэгэн үечлэлгүй авч үзсэн. Мөн намын үзэл суртал гэдэг зүйлийг цэвэрлэхийг оролдсон ном байгаа юм.

Тиймээс энэхүү ном нь юун түрүүнд дунд сургуулийн багш нарт хэрэгтэй гэж бодон бид өнөөдөр нийслэлийн төрийн өмчит дунд сургуулийн бүх багш нарыг урьсан байгаа. Мөн номоо Улаанбаатар хотын бүх дунд сургуулиудад үнэгүй тараахаар шийдсэн. Энэ нь сурган хүмүүжүүлэх үйлсэд хэрэг болох зүйл юм" гэлээ.

Номыг сүүлийн 2-3 жилийн турш Улаанбаатар их сургуулийн залуу багш нар болох доктор А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, докторант Э.Батжавхлан нар бичжээ.

БНХАУ-ын Өвөрмонголын нийгмийн шинжлэх ухааны сургууль, Улаанбаатар их сургууль хамтран "ХХ зууны Хятад-Монголын харилцаа" сэдвийн хүрээнд номыг зохиох үйлийг санаачилж, тус сургуулиас санхүүжилт нь гарсан аж.

Номын нээлтийн зургаас:

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn