Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Рояал кэстл" хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй мансуурсан болох нь тогтоогджээ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарч олныг цочирдуулсан билээ. Тухайн үед амиа алдсан залуутай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм.

Тэгвэл шүүхийн шинжилгээгээр “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн юм.

Эргэн сануулахад, залуус тухайн үед мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэж цагдаагийнханд мэдүүлсэн байсан билээ.

Зураг