Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын хаан Японд айлчилж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын хаан Салман бин Абдул Азиз аль Сауд нүсэр бараа бологсдынхоо хамт Ням гарагт Японд бууж, дөрвөн хоногийн айлчлалаа эхэллээ.

Энэ бол 46 жилийн дараа Саудын Арабын хаан Японд айлчилж буй тохиолдол юм. Салман хаан Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж, Японы эзэн хаан Акихитотой зоог барина.

Токиогийн Ханеда нисэх буудалд хааныг Японы угсаа залгамжлах ханхүү Нарухито угтаж авчээ. Саудын хааны аялал бүтэн 10 онгоц эзэлсэн нүсэр бүрэлдэхүүнтэй байсан гэнэ.

Тэд Токиогийн хамгийн үнэтэй зочид буудлуудын 1,000 гаруй өрөөг хөлсөлж, 500 лимузин захиалжээ. Саудын Арабчууд Японоос хувийн бизнесийн салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой байна.

Японы хамгийн том түүхий газрын тос нийлүүлэгчид тооцогддог Саудын Араб эдийн засгаа төрөлжүүлж, газрын тосноос хэт хамаарлаа бууруулах зорилготой байгаа.

Үүний тулд тэд төрийн өмчит, газрын тосны Сауди Арамко компанийг хэсэгчлэн хувьчлахаар төлөвлөөөд байна. Харин Япончууд Сауди Арамко компанийн хувчлалыг явуулах биржүүдийн тоонд Токиогийн Хөрөнгийн Биржийг багтаах сонирхолтой байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times