Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш төв талбайд “Номоо солилцъё” өдөрлөг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншдаг уламжлалт өдөрлөг 3-р сарын 4-ний Бямба гараг буюу маргааш 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Та бүхнийг “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

 

Нийслэлийн соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт төв талбайд зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан ба өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан юм.