Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Шинэ оны анхны тохиролд 3 хүн дөрвөн сая төгрөг хожлоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын сугалааны 20 дахь удаагийнх буюу шинэ оны анхны тохирол өнөөдөр /2017.02.19/ 19:35 цагаас "Боловсрол" ТВ-ээр явагдаж азтанууд тодорлоо. 

Өнөөдрийн тохиролд нийт 7,182,740 баримт бүртгэгджээ. Үүнээс 

  • 7,224 хүн 20 мянган төгрөг,
  • 726 хүн 100 мянган төгрөг,
  • 74 хүн 500,000 төгрөг,
  • 3 хүн дөрвөн сая төгрөг хожсон юм. Ингээд нийт 8,027 хүн өнөөдөр азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар: 11357920 байлаа.

Харин Супер шагналын азтан тодорсонгүй. 

Супер сугалааны дугаар: 20911810

Энэ удаагийн сугалаанд 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн  баримтыг оролцуулжээ.

ЖИЧ: 20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.