Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Водка өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Оросуудын уух дуртай ундаанд тооцогддог водка буюу цагаан архины төрсөн өдөр өчигдөр (нэгдүгээр сарын 31) байжээ.

Түүхээс үзвэл 1865 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Оросын нэрт химич Дмитрий Менделеев докторын ажлаа “Спирт ба усны холимог” гэсэн нэрийн дор хамгаалж байсан гэнэ.

Түүний судалгааны ажилд водканы давтагдашгүй жор болох 40 хувийн найрлагыг анх олж тогтоосон байдаг ажээ.

Гэхдээ эхэн үедээ үүнийг цэвэр шинжлэх ухааны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд уух, наргих ямар ч агуулгагүй байсан байна.

Водка хэмээх орос үг дэлхий дахинд танил болсон нь ийм түүхтэй.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines