Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд сар шинийн баяраараа 14.2 тэрбум мөнгөтэй дугтуй онлайнаар солилцжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадууд сар шинийн баяраараа ганц бие хүмүүс болон хүүхдүүдэд улаан дугтуйтай мөнгө буюу хонбао бэлэглэдэг уламжлалтай.

Тэгвэл энэ уламжлал сүүлийн жилүүдэд дижитал хэлбэрт эрчимтэй шилжиж байгаа юм. Өнгөрсөн сар шинийн баяраар Хятадын WeChat сүлжээгээр 14.2 тэрбум ширхэг дижитал улаан дугтуй хоорондоо солилцсон нь ноднин жилийнхээс 75.7 хувь өссөн үзүүлэлт болжээ.

2016 онд ийм бэлэгний тоо 8 тэрбум байсан бол 2015 онд 1 тэрбум орчим байсан байна.

WeChat-ийн улаан дугтуйтай мөнгө илгээх үйлчилгээ 2014 онд анх нээгдэж байсан бол өнгөрсөн сар шинийн өдрүүдэд оргил үедээ секундэд 760,000 гүйлгээ хийгдэж дээд амжилт тогтоожээ.

Онлайн худалдааны Алибаба компани мөн ижил үйлчилгээ гаргасан боловч WeChat энэ зах зээлд хол тасархай тэргүүлж байгаа аж.

Санал асуулгад оролцсон иргэдийн 95 хувь нь эцэг, эхдээ дижитал улаан дугтуйн ач холбогдлыг ойлгуулан, хэрэглэх аргыг зааж өгнө гэсэн байгаа нь цаашдын хандлагыг харуулж байна.

 

Эх сурвалж: China Daily