Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Путин-Трампын утсаар ярьсан үйл явдлыг шүдэндээ мөнхөлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа утсаар ярилцсан нь Хүйтэн дайны үеэс хойш хамгийн доод түвшинд хүрээд байгаа хоёр орны харилцаанд чухал алхам болсон юм.

Энэ үйл явдал Орос хүмүүсийн хувьд чухалд тооцогдож, ихээхэн анхаарал тавьж байгаа. Тэгвэл Москвагийн нэгэн шүдний эмнэлэгт үйлчлүүлсэн иргэн өөрийн шүдэн дээрээ Путин, Трамп нарын дүрсийг буулгуулсан байна.

Зургийг блогтоо нийтэлсэн шүдний эмч Лев Левченкогийн өгүүлснээр шаазан дээр буулгасан дүрсийг шүдэнд суулгах тусгай технологийг нэвтрүүлсэн гээд нэг шүдэнд буулгах үнэ 1,000 евро орчим үнэтэй байдаг гэжээ.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines