Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны эдийн засгийн хөгжил ГУРАВ дахь шатандаа шилжиж байгааг Назарбаев зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Казахстан улсын эдийн засгийг хөгжүүлэх шинэ стратеги төлөвлөгөөний талаар тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев телевизийн сувгаар зарлажээ.

“Онцгой мэдэгдэл” гэж Назарбаевын нэрлэсэн энэхүү мэдээллийн үеэр Казахстан улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх эдийн засгийн “гурав дахь шатанд” шилжиж байгааг зарласан байна.

Шинэ төлөвлөгөөнд Казахстан улс орчин үеийн шинэ технологийг хөгжүүлж, жижиг, дунд бизнесүүдэд тавих төрийн хяналтыг сулруулж, нэг үгээр хэлбэл эдийн засгийн өргөн хэмжээний эрх чөлөөг олгоно гэжээ.

Төлөвлөгөөг өнөөдөр хэвлэлүүдээр бүрэн эхээр нь тараах гэнэ.

Энэ бол сүүлийн тав хоногийн дотор Назарбаевын хийж байгаа хоёр дахь мэдэгдэл болж байна. Нэгдүгээр сарын 25-нд тэр үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай зарласан нь ерөнхийлөгчийн эрх мэдлийн зарим хэсгийг парламент болон засгийн газарт хуваарилах тухай байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty