Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуягт мөрдөн шалгах ажиллагааг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байхыг сануулав

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-аас зарлан дуудсаны дагуу нэгдүгээр сарын 26-ны 19:00 цагт тус газарт очиж мэдүүлэг өгсөн билээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Н.Алтанхуягт хандсан сануулга гаргажээ.

Уг сануулгад:  

Авлигатай Тэмцэх Газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цагт Авлигатай Тэмцэх Газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19:00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна.

Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.