Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ын даргын сунгаанд нөлөөлж намайг гэмтэн болгож харагдуулах гэсэн оролдлого боллоо"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:21 2017/01/26

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэг цаг гаруй байцаагдсны дараа гарч ирлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Н.Алтанхуяг "Юу болж байгааг та нар харж байгаа байх. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийгээгүй.

Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.

Надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэлдэнээ. Ц.Элбэгдорж, Миеэгомын Энхболд гэдэг Монголын хамаг баялгийг хамж сорж идэж байгаа хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ.

Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнийг мэдүүлэг өгч байх үеэр Ардчилсан Намын даргад хамт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын гадаа ирсэн байв.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээллийнхээ төгсгөлд хамт байсан хүмүүст баярласнаа илэрхийллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

19:54 2017/01/26

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай Тэмцэх Газарт дахин мэдүүлэг өгч байна

 
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай Тэмцэх Газарт дахин мэдүүлэг өгөхөөр иржээ.

Тэрбээр байцаалт өгөхөөр яг одоо дотогш орсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-д ирж мэдүүлэг өгөхийг өмгөөлөгчөөр нь дамжуулан мэдэгджээ.

Ардчилсан Намын даргад өрсөлдөж буй Н.Алтанхуягийг яг ямар асуудлаар дуудсан нь одоогоор тодорхойгүй байна.

АТГ-ын гадаа:

 
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/
 
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/
 
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/
 
Гэрэл зургийг mpa.mn /2017.01.26/

 


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн түүнээс мэдүүлэг авч байсан юм.

21:21 2017/01/26

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэг цаг гаруй байцаагдсны дараа гарч ирлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Н.Алтанхуяг "Юу болж байгааг та нар харж байгаа байх. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийгээгүй.

Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.

Надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэлдэнээ. Ц.Элбэгдорж, Миеэгомын Энхболд гэдэг Монголын хамаг баялгийг хамж сорж идэж байгаа хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ.

Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнийг мэдүүлэг өгч байх үеэр Ардчилсан Намын даргад хамт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын гадаа ирсэн байв.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээллийнхээ төгсгөлд хамт байсан хүмүүст баярласнаа илэрхийллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
1 | 59 минут