Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулна

Б.Ану
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд шинээр ашиглалтанд орж буй мөсөнд авиралтын хиймэл байгууламжид зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү тэмцээнд Олон Улсын Уулын Холбоо /UIAA/-ийн Мөсөнд авиралтын хорооноос томилогдсон эксперт, шүүгч Надежда Лауниц, зам тавигч Василий Терехин нар хүрэлцэн ирж оролцон Монгол улсад Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах боломжийг судлах, шинэ ашиглалтанд орж буй хиймэл хананд экспертийн зүгээс үнэлгээ өгөх, дотоодын шүүгч нарт сургалт хийх ажээ. 

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2018 онд Монгол улсад Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг гаргаад байгаа юм. 

Маргааш эхлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулбал:

 

 

Иргэд энэхүү тэмцээнийг үзэж сонирхох нь нээлттэй бөгөөд амралтын өдрөө цэвэр агаарт аятай өнгөрөөх нэг боломж ажээ.