Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:30 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. 

Төрийн ордон "В" танхимд

10:00 цагаас ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. 

Эрүүл мэндийн яамны “А” зааланд

11:00 цагт  “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр Түлэгдлээс урьдчилан сэргийлэлт, аяны талаар болон Осол, гэмтэл, бага насны хүүхдийн түлэгдэл ,Түлэгдэлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл авах боломжтой. 

“Mонгол ньюс” мэдээллийн төвд 

11:00 цагаас Баянмонгол хорооллын оршин суугчид Дээд шүүхийн хууль бус шийдвэр, луйврын асуудлаар мэдээлэл хийнэ.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагт  "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол гамшигийн түвшинд хүрснийг төрийн өндөрлөгүүд хүлээн зөвшөөрсөн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт "НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Эдийн засгийн сэтгүүлчдийг урьж байна.

Сүхбаатарын талбайд

15:00 цагт Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.