Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Шатдаг” Note 7 утасны шалгалтын дүгнэлтээ Самсунг 23-нд зарлана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани “шатдаг” нэрээрээ алдаршсан Galaxy Note 7 ухаалаг гар утасны шалгалтын дүгнэлтийг нэгдүгээр сарын 23-ны өдөр олон нийтэд зарлахаар болжээ.

Технологийн салбарын түүхэнд хамгийн том бүтэлгүйтэлд тооцогдож байгаа гал авалцаж, шатдаг Note 7 утас нь $900 орчим үнэтэйгээр өнгөрсөн оны наймдугаар сараас зарагдаж эхэлсэн юм. Гэвч хэд хэдэн удаагийн осол гарсны дараа аюулгүй байдлыг хангах үүднээс аравдугаар сард нь уг бүтээгдэхүүнийхээ худалдааг зогсоож байв. Агаарын тээврийн олон компани мөн Galaxy Note 7-г онгоцондоо нэвтрүүлэхийг хориглосон юм.

Тэгвэл Galaxy Note 7 гар утсанд үүссэн гэмтэл согогийг Самсунг компани хөндлөнгийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор шалгаж дууссан аж.

Удахгүй зарлагдах гэж байгаа Galaxy S8 ухаалаг гар утсаа зах зээлд гарахаас өмнө тэд гэмтлийн шалтгааныг олж, хэрэглэгчдэд тайлбарлана гэж амлаж байсан нь ийнхүү биелэлээ олох гэж байна.

 

Эх сурвалж: Reuters