Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын засгийн газар ОХУ-аас $1.6 тэрбумын зээл хүссэнд татгалзсан хариу өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу $1.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Оросын тал хүлээж аваагүй тухай Интерфакс агентлаг Мягмар гарагт мэдээлжээ.

Энэ сарын 13-нд болсон хоёр улсын засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн XX хуралдааны үеэр дээрх зээлийн асуудал яригдсаныг тус хуралдааны тэмдэглэлээс эш татан мэдээлсэн байна.

Гэвч Монголын талд энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул Оросууд хүсэлтийг хүлээж аваагүй гэжээ.

Үүнээс гадна Монголын тал Оросын төрийн өмчит ВТБ Банкнаас $200 саяын зээл хүссэн нь ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулагдах тухай хурлын тэмдэглэлд дурдсан байна.

 

Эх сурвалж: Interfax