Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат: Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй болчихсон цаг юм уу

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны үеэр гишүүд шинэчилсэн найруулгын талаарх саналаа хэлж байгаа юм. Энэ үеэр А.Сүхбат гишүүний хэлсэн үг олны анхаарлыг татлаа.

Түүний чуулганы танхимд хэлсэн үгийг хүргэж байна.


"2005 оноос ёсчлон мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байгаа. Энэ хууль үр дүнтэй ахиц дэвшил гарсныг цагдаагийнхан, зарим төрийн бус байгууллагынхан ч хэлээд л байна. Гэтэл 2008 онд өргөн баригдсан энэ хууль яг л нэг өрнөдийн хуулийг цэг таслалгүй хуулаад тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ чинь дорнын ёс заншилтай Монгол гэсэн өвөрмөц үндэстэнд таарахгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй болчихсон цаг юм уу. Хайртай морио хазаарлахгүй бай гээд байгаа юм уу. Тэрийг би ойлгохгүй байна.

Гадны төсөл авсан байгууллагууд байх шиг байгаа юм. Тэд олон нийтийн сүлжээгээр балбахаар бид хууль гаргаж байх ёстой юу. Одоо та бүхэн хардаа надад таван удаа дарамталсан маягтай бичиг ирсэн. Үүнд, "Хэрвээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжихгүй бол 2020 онд миний өгөх санал таныг тодорхойлно шүү" гэсэн агуулга байгаа. Ийм дарамт бүх гишүүдэд ирсэн. Хууль ингэж гардаг болсон юм уу. Бодолцож үзээрэй гишүүд минь.

Нэг талаас нь харвал өрнөдийн хууль бол ямбаны хууль. Нөгөө талаас өрнөдийн хууль орж ирнэ гэдэг нь буутай хууль орж ирэхийн шинж. Орой 10:00 цагаас хойш манай хаалгыг хүн тогшвол буудах эрхтэй гэсэн үг" гэв.