Уншиж байна ...

Энэ зуны хамгийн их хүлээлт үүсгэж буй БАРТААТ ЗАМЫН БААТАР Ford Bronco

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 1
Сурталчилгаа

1965 онд бартаат замын адал явдал сонирхогчдод зориулсан тээврийн хэрэгсэл ховор үе байлаа. Харин энэ үед Америкийн зах зээлийн томоохон автомашин үйлдвэрлэгч Форд өөрсдийн анхны жийп машин болох Бронко-г танилцуулав. Энэ бол зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш байсан. Тэрээр номхроогүй сүнс, хязгааргүй эрэл хайгуулын бэлгэдэл байв.

зураг
 

Форд Бронко-н үүсэл гарал хэрхэн эхэлсэн бэ?

Дөнгөж өмнөх жил нь буюу 1964 онд алдарт Мустанг загварыг зах зээлд нийлүүлсний дараа Форд хязгааргүй эрч хүчээ шинэ сорилт руу чиглүүлсэн нь бартаат замын SUV ангиллын машин бүтээх байв.

Загвар зохион бүтээх, инженерчлэл, туршилт гээд бүхий л ажлыг ердөө нэг жилийн дотор амжуулан 1965 оны 8 сарын 11-нд өөрсдийн анхны SUV ангиллын загвараа танилцуулан эмнэг азарга буюу Бронко хэмээн нэрлэжээ. Бронко-н хувьд зах зээлд анхдагч олон зүйлсийг өөртөө шингээсэн байснаас хамгийн чухал нь хэрэглэгч өөртөө тохирсон хөдөлгүүрийн хүчин чадлаас сонгох боломж байсан ба бат бөх дизайн, хосгүй чадвараараа өөрийн гэсэн зам мөрийг нээж, адал явдал сонирхогчдод урам зориг өгч, бартаат замын тээврийн хэрэгслийн ертөнцөд домогт өвийг үлдээх эхлэлийг тавьсан юм.

зураг
 

1966 оноос хойш 5 удаа шинэчлэл хийгдсэн Форд Бронко зах зээлд өөрийн гэсэн эзлэх нэр хүнд, хэрэглэгчидтэй болсон байсан ба 1996 он гэхэд нийт 1,114,926 ширхэг үйлдвэрлэгдсэн байв. Гэвч Форд компани 1996 оны зун Бронко загварын автомашиныхаа үйлдвэрлэлийг зогсоохоор шийдсэн. Шалтгаан нь хэрэглэгчид 2 хаалгатай машинаас илүү том зайтай машин өөрсдийн хэрэгцээндээ авахыг эрмэлзсэн явдал юм. Тиймээс Форд компани тэрхүү хүсэл шаардлагад нийцэх Expedition загварыг Бронко-гийн дараа нийлүүлж эхэлсэн.

Цаг хугацаа өнгөрөн, автомашины зах зээл нь технологийн томоохон дэвшилтийн гэрч болж үүнийг дагаад хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв ч гэсэн өөрчлөгдөж байв. Хүмүүс илүү хувийн хүсэл сонирхол дээрээ тулгуурласан автомашин сонирхож эхэлсэн билээ.

25 жил завсарлаад байсан Форд Бронко нь 2021 онд бүрэн шинэчлэгдэж, 2 болон 4н хаалганы сонголттойгоор илүү хүчирхэг болж 6 дахь үеийн загвараараа эргэн ирсэн билээ.

Ийнхүү дэлхий дахинд эргэн ирэлтээ тунхагласан 6-р үеийн Форд Бронко-н хамгийн өндөр тоноглол бүхий Badlands загварын онцлох үзүүлэлттэй танилцацгаая.  

зураг
 

Ангилалдаа хамгийн хүчирхэгт тооцогдох 2.7L багтаамжтай V6 ECOBOOST хөдөлгүүр

330 морины хүч, 10 шатлалт хурдны хайрцаг нь 67:8:1 харьцаагаар ажиллах чадвартай бөгөөд хөдөлгүүрийн хүчийг хамгийн оновчтой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. 

Хаашаа ч явж болохоор 4x4 систем

Badlands загвар нь Advanced 4x4 буюу автоматаар 2H эсвэл 4H горимуудаас тохируулан явах боломжийг олгоно. Энгийн засмал дээр явах үед 2H болж шатахуун хэмнэх бол бартаанд гарахад автоматаар 4H болж туулах чадварыг нэмэгдүүлнэ.

G.O.A.T Modes буюу ямар ч гадаргууд зохицох жолоодлогын горимууд

зураг
 

Бүрэн задгайлах боломжтой

Бронкогийн бүрэн салдаг дээвэр болон хаалганууд таны аяллыг илүү сэтгэл догдлом болгох нь гарцаагүй. Фордын инженерүүд Бронкогийн тааз болон хаалганы бэхэлгээнүүдийг бат бөх хийгээд салгаж угсрахад маш хялбараар шийдсэн.

зураг
 

Бронко гаднаа ч тэр дотроо ч тэр сэтгэл хөдөлгөм зүйлсээр баялаг

Бронко лого бүхий арьсан суудлууд болон салоны цахилгаан төхөөрөмжүүд бүгд усны хамгаалалттай. Мэдээж шал нь тэр чигтээ резин материалтай ба ус шавхах жижиг нүхтэй.

зураг
 

Хаашаа ч сэтгэл амар, дураараа давхиулах бартааг туулахаар бүтээгдсэн эмнэг азарга Бронко-г Форд брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор МСМ Групп ХХК нь нийт адал явдал сонирхогчдодоо санал болгож эхэллээ.

Та Ford Mongolia Facebook хуудас болон 7718-1111, 9905-0260, 9911-8368, 9910-6507, 9906-0576 дугаараар борлуулалтын зөвлөхүүдтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.