Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр.
Энэ өдөр олон улсын иргэд өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө, байр суурь, санаа бодлыг, тулгамдсан асуудлаа тухайн улс орныхоо төр засагт илэрхийлж жагсдаг уламжлалтай.
Тус тайван жагсаалд нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын гишүүд, идэвхтэн сонгуультан, хөдөлмөрчид, МҮЭ-ийн холбооны харьяа байгууллагууд оролцлоо.
Хөдөлмөрчдийн эрхийн төлөөх энэхүү жагсаал, нээлттэй өдөрлөгт ажиллаж хөдөлмөрлөж буй хэн бүхэн нэгдэх боломжтой бөгөөд МҮЭСТО-д үргэлжлэх юм байна.