Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагаас Монгол улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Дэлхийн банк, ОУВС-ийн суурин төлөөлөгчид, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

Блю Скай-ийн 3 давхарт

09:00-16:00 цагийн хооронд  "Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөр танилцуулах уулзалт болно. ЭМЯ, НЭМХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулна.

НЗДТГ-ын Б зааланд

09:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд нийслэлийн шагнал гардуулна.

Хангарьд ордны 14 давхарт

09:30 цагаас НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батална.

Хүүхдийн урлан бүтээх төвд

10:00 цагт "Аз жаргалтай гэр бүл өдөрлөг" болно.

MN-Мэдээллийн төвд

11:00цагаас “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

“Танан” төвийн хурлын танхимд

15:00 цагт Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхэдтэй уулзах чуулга уулзалт болно.