Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

18 жил дарагдсан С.Зоригийн хэргийг М.Алдар шүүхээр болов

Монголын мэдээ
2016 оны 11 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амийг одоогоос 18 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан талийгаачийн эхнэр Б.Булган, мөн Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг саатуулан шалгаж эхэлсэн.

Түүгээр ч барахгүй Хотын захирагч асан Э.Бат- Үүлийг ч уг хэрэгт холбогдуулан шалгасан удаатай. Тэгвэл эл хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Үүнээс гадна уг хэрэгт оролцох шүүгчдийг ч томилсон байна.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт 18 жилийн өмнө гарсан эл хэргийг хариуцуулжээ. Мөн энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж байгаа хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас тодотгож, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж.

Зураг