Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийн аллагын хэргийг шүүхэд шилжүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 18 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочроож байсан билээ. 

Олон жилийн турш “Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна” гэсэн хариулттай явж ирсэн уг хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна

Уг хэргийг Тагнуулын Ерөнхий Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын хамтарсан ажлын хэсэг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж ирсэн. Өнгөрсөн сард энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Харин Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь энэ юм. 

Шүүгч хавтаст хэрэгтэй танилцах хуулийн хугацаа 30 хоног байдаг ч шаардлагатай тохиолдолд хугацаа сунгаж, шүүх хурлын товыг тогтоодог журамтай. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгтэй танилцаж дууссаны дараа шүүх хурлын тов тодорхой болох юм.