Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн гадаах жагсаалын улмаас зам хаагджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БЗД-ийн Засаг даргын тамгын газрын үүдэнд жагсаал зохион байгуулж байгаа иргэдэд хандан ЗЦГ-аас уриалга гаргалаа.

Уриалгад "Иргэд жагсаал цуглааны тухай  хуулийг зөрчиж зорчих хэсгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж аюултай нөхцөл байдал үүсгэн үүний улмаас зохиомол түгжрэл саатал бий болгож замаар зорчиж яваа автомашин болон тусгай албаны тээврийн хэрэгслийн \эмнэлгийн нийтийн тээвэр\-ийн хөдөлгөөнийг хааж иргэдийг бухимдуулж яаралтай тусламж авах шаардлагатай иргэд хохирч байна.  Иймд жагсаал цуглааны тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байна" гэжээ.

 
 

БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг хасах тухай тогтоол аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж буй АН-ын гишүүд, дэмжигчид өчигдрөөс хойш Баянзүрх дүүргийн гадна цугларч, гаргасан тогтоолоо тайлбарлахыг шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: ЗЦГ