Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас  Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч, тус байгууллагын олон нийтийн судалгааны нэгж болох Чисапик Бийч Консалтинг компанийн судлаач нар танилцуулна.

ОӨУБЕГ-ын үйлчилгээний 1-р байрны /зуун айлд байрлах/ 4 давхрын Хурлын танхимд

11:00 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид мэдээлэл хийнэ. 

12:00 цагаас “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар мэдээлнэ.

12:30 цагаас МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

 БГД-ийн Монгени цогцолбор сургуулийн спорт зааланд

12:00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний нээлтийн ажиллагаатай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцоно. 

Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд

14:30 цагаас Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөв” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд зохион байгуулах гэж байна. Эхний уулзалт, хэлэлцүүлэг “Монгол Улсын 2017 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр өнөөдөр болно.

МҮХАҮТ-ын Их танхимд

15:30 цагаас “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээн өнөөдөр олон нийтэд танилцуулна. 

 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

16:00 цагаас "Эрдэнэ болсон гурван сахиус" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд Намсрай, Гонгор, Жамсран бурхадын урьд өмнө дэлгэгдэж байгаагүй 100 гаруй үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлнэ.