Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэрэг - ЦУВРАЛ 3

ikon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Артиллерийн зэвсэглэл:

1950-60-аад оны үед ЗХУ-БНХАУ-н хооронд харилцаа сайн байх үед Зөвлөлтийн зэвсэг техник маш ихээр орж ирсэн байдаг. Өнөөдөр тэдний олонхыг  Хятадууд хуулбарлан сайжруулан үйлдвэрлэж байна.  Тэд Зөвлөлтийн үеийн М-30 их бууг  хуулбарласан Гаубиц 122мм (Д-74),Туре 54-1,Туре 85 (Д-30) ,130мм Туре 59/59-1(М-46),152мм Туре 54 (Д-1 ,Туре 66 МЛ-20),Туре 66 (Д-20) загварын их буунууд үйлдвэрлэдэг. 1980-аад оноос Австрийн 155мм их буу GHN-45 хуулбарласан Туре 89 (WA021,PLL-01) загварын их буу үйлдвэрлэж эхэлсэн. 

Өнөөдөр Хятадын хуурай замын цэрэгт Туре 89-300, Туре 54,Туре 66 -2100,Туре 59/59,1-1000, Туре 54,Туре 60,Туре 85 их буунууд нийт 6,000 гаруй бий.  Өөрөө явагч их бууны хувьд мөн л Зөвлөлтийн үеийн зэвсгүүдийг өөрийн хуягт машинууд дээр суурилуулан угсарсан байдаг. ЗХУ-н үеийн 122мм САУ-өөрөө явагч их бууг хуулбарлан хийсэн Туре 89(PLZ-89) ,(Д-30 (Туре 85) их буунуудыг явган цэргийн байлдааны машинууддаа суурилуулсан байдаг.

Зөвлөлтийн үеийн 155мм САУ-өөрөө явагч их буу, 122мм ижил төстэй Туре 88 (PLZ45)Туре 83 загварын өөрөө явагч  их буунуудыг  үйлдвэрлэдэг. Хятадын армийн зэвсэглэлд  Туре 83 - 500,Туре 70 -200,Туре 89-500, сайжруулсан загвар  Туре 88- PLZ-05 загвар 250 гаруй бий. 1990–ээд онд ОХУ-с дугуйтай чирэгч 120-мм их буу САУ 2С23 -100, Украйнаас 3 гинжит явах ангитай их буу 2С9 «Нона-С» худалдаж авсан байдаг. 

Оросын 2С23 загварын 120мм их буутай ижил төстэй  PLL05  их бууг явган цэргийн байлдааны машин WZ551 дээр суурилуулсан 200 гаруй бий. Дугуйт явган цэргийн байлдааны машинд  Туре 09 (PLL-09)  загварын 122мм их буу суурилуулсан 450 гаруй машин байдаг.  

Хятадын армийн зэвсэглэлд нийт 10,000 минометийн буу бий гэж үздэг. Тэдний зэвсэглэлд  50мм миномет QLZ-1,  60мм-миномет Туре 63, Туре 63-1, Туре 85, Туре 90, 82-мм Туре 53, Туре 67, Туре 84, W99 (Зөвлөлтийн армийн  миномет 2Б9 «Василек» хуулбар) YW-304 маркийн өөрөө явагч миномет, 100-мм Туре 71, Туре 80, Туре 89, мөн 120-мм Туре 55, Туре 64, Туре 86, YW-381 загварын (өөрөө явагч) минометууд бий.

Галт пуужин харвагч  буудлагын зэвсэг: Катюша

Хятадууд Даманы арал дээр 1969 онд болсон хилийн мөргөлдөөнд Зөвлөлтийн армийн БМ-21 «Град» катюша буюу (РСЗО)олон галт пуужин харвагч буудлагын зэвсгийн хүч чадлын гайхамшгийг маш хүчтэй мэдэрсэн тиймээс энэ төрлийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх сайжируулах талаар шаргуу ажилласаар ирсэн. Өнөөдөр олон галт пуужин харвах (катюшын )зэвсэгийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ олон галт пуужин харвах  зэвсэг нь тэдний зэвсэгт хүчний бас нэг давуу тал болоод байгаа.

Хятадууд 1960-80-аад онд 3 үндсэн галт пуужин харвах төхөөрөмж үйлдвэрлэж байсан. 

1-р төрөл нь 12х107мм өөрөө явагч ба  машин дээр суурилуулсан, 2-р төрөл 19х130мм машин дээр суурилуулсан мөн Туре 70 буюу явган цэргийн байлдааны машин  YW-531С дээр суурилуулсан, Туре 82  30х130мм ачааны машин дээр суурилуулсан мөн явган цэргийн байлдааны машин YW-534 дээр суурилуулсан, 3-р төрөл 40х122мм 1979 онд Вьетнамд халдах үеэрээ олзолж авсан Зөвлөлтийн армийн Град зэвсэгийг хуулбарлан хийсэн (PHZ-89) гинжит өөрөө явагч дээр суурилуулсан галт пуужин харвагчууд мөн 24х122мм ачааны машин дээр суурилуулсан Туре 81,Туре 90,Туре 83  төрлүүд байдаг. 

Шинэ загварын пуужин харвагч төхөөрөмж  нь ОХУ-н зэвсэг «Смерча» хуулбарлан хийсэн PHL-03(12×300 мм) , А-100 (10×300 мм), Туре 83 ( WM-40) (4×273 мм) сайжруулан WM-80 ба WM-120 (8×273 мм) гэсэн пуужин харвагч төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байна. Холын зайн тусгалын хувьд пуужин харвагч төхөөрөмж  WS-1 загвар нь (8×302 мм)  180-200км хол пуужин харвах хүчин чадалтай. Дэлхий дээрх хамгийн өндөр хүчин чадалтай пуужин харвагч зэвсэгээр Хятадын WS-2(6×400-425 мм) төхөөрөмж шалгарсан.

Сүүлийн үеийн загвар WS-2D гэхэд 400км хол тусдаг бөгөөд  харвагч төхөөрөмж бүр  нь өөрийн пуужин харвалтыг удирдах  нисгэгчгүй нисдэг аппаратаар тоноглогдсон байна. 

Хятадын армид пуужин харвагч зэвсэг нийтдээ 4,000 гаруй бий гэж үздэг. Хятадын армийн артиллерийн зэвсэглэлд нийтдээ 30,000 гаруй их буу, өөрөө явагч их буу, миномет, пуужин харвагч зэвсэг бий гэж үздэг үүгээрээ тэдний арми дэлхийн  хамгийн олон артиллерийн зэвсэглэлтэй армид тооцогдож байна. 

Өргөн хэмжээний дайн байлдааны үед ХАЧА-н хуурай замын цэргийн хамгийн хүчтэй давуу тал нь артиллерийн энэ их хүч  юм. Хятадын армийн командлал энэ давуу талдаа түшиглэдэн цэрэг байлдааны стратеги тактикийн бодлогоо боловсоруулдаг. 

Танк эсэргүүцэн хамгаалах зэвсэг:

Хятадын чөлөөлөх армийн зэвсэглэлд 3 төрлийн танк эсэргүүцэн хамгаалах пуужинт комплекс төхөөрөмж бий. Нилээд хуучин загварын HJ-73 нь Зөвлөлтийн армийн «Малютки» ТЭХК хуулбар юм.  Мөн сайжруулсан загвар HJ-8 гэсэн танк эсэргүүцэн хамгаалах системүүд тэдэнд бий.   

Түүнээс гадна орчин үеийн шинэ ( Америкийн танк эсэргүүцэн хамгаалах комплекс«Тоу» мөн францын «Милан» дууриалган хийсэн) HJ-9 гэсэн загварын танк эсэргүүцэн хамгаалах комплексуудыг үйлдвэрлэж байна. 

Тэдний бүх танк эсэргүүцэн хамгаалах комплекс өөрөө явах чадвартай , HJ-8 и HJ-9 загварууд нь нисдэг тэрэг ашиглан нүүх чадвартай. Хятадын армийн танк эсэргүүцэн хамгаалах комплекс төхөөрөмжийн тоо нисдэг тэргийг оролцуулахгүйгээр тооцвол нийт 8,000 гаруй бий тэднээс 300 нь шинэ загварын өөрөө явагч HJ-9 загвар юм.  

Сонирхуулахад өнөөдөр болж байгаа Сирийн иргэний дайнд ерөнхийлөгч Башир Асадын тал Хятадын танк эсэргүүцэн хамгаалах комплекс  HJ-8  маш амжилттай ашиглаж байна. Тэдгээрээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд 120мм Туре 89 ( PTZ-89), танк эсэргүүцэх хамгаалах өөрөө явагч гинжит их буу 300 гаруй, 100мм дугуйт их буу PTL-02  мөн явган цэргийн байлдааны машин WZ-551 дээр суурилуулсан их буу 350,  100мм дугуйт чирэгч танк эсэргүүцэх их буу 1,300 илүү байна.

Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэглэл: 

ОХУ-с «Тор-М1» загварын зенит-артиллерийн комплекс 35-ыг худалдаж авсан нь Хятадын ардын чөлөөлөх армийн  агаараас эсэргүүцэн хамгаалах системийг нэлээд орчин үеийн түвшинд хүргэсэн. Хятадууд өөрийн үйлдвэрийн (Францын «Кроталь» зенит-артиллерийн комплексийг дууриалган хийсэн)  ойрын зайн тусгалын зенит-артиллерийн комплекс HQ-16, HQ-17 бүрэн хангагдсан  ба бараг 200 гаруй ийм систем зэвсэглэлд нь бий. 

Улам сайжируулсан загвар FM-90 үйлдвэрлэж байгаа. Италийн армийн залуурт пуужин «Аспид» хуулбарлан хийсэн зенит-артиллерийн комплекс  HQ-61 ба LY-60 мөн Израилын залуурт пуужин «Питон-3»-той ижил төстөй TY-90 загварын зенит-артиллерийн комплексийг үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлж байгаа. 

Хуучин зенит-артиллерийн комплекс «Торов» ба HQ-7 загвараас бусад шинэ загварын зенит-артиллерийн комплексийн барагцаалсан тоо баримт ч байхгүй маш нууц зэрэглэлд байдаг байна. Нэлээд хэдэн мянга бий гэж таамаглаж байгаа. 
  

 
Зураг 7: Зенит-артиллерийн комплекс HQ-9

Зенитийн-пуужингийн зэвсэглэл: 

Зөвлөлтийн үеийн зенитийн пуужингийн комплекс «Стрела-2» -н хуулбар HN-5 загвар бага зэрэг сайжруулсан QW-1 и QW-2 загвар энэ загвар нь мөн ОХУ-н зенит- пуужингийн комплекс «Игла» -г хуулбар.  Францын зенит-пужингийн комплекс «Мистраль» хуулбарласан FN-6 , FN-16 гэсэн загварын зент-пуужингийн комплексууд хэдэн мянга бий. Сүүлийн үед болоод байгаа Сирийн иргэний дайнд  засгийн газрын эсрэг хүчнийхэн Хятадын зенит-пуужингийн комплекс FN-6-г маш амжилттай ашиглаж байна.

ХАЧА-н зэвсэглэлд зенитийн пуужин харвагч суурь комплекс, өөрөө явагч зенитийн их буу болон комплексууд , чирэгч зенитийн их буунууд бүгд нийлээд 15,000 гаруй бий гэж үздэг. Сүүлийн үеийн зенитийн пуужин харвагч төхөөрөмж Туре 95 (PGZ-95)  загвар нь  25мм  4 их буутай , Зенит пуужин харвагч төхөөрөмж QW-2 зенитийн их буу Туре 90 гэхэд 35мм их буугаар зэвсэглэсэн байдаг. 

Энэ нь Швейцарын «Эрликона» GDF-001 зенит-пуужингийн комплексийн хуулбар юм. 

Мөн Зөвлөлтийн үеийн 57мм С-60 зенитийн их бууг хуулбарласан, 100мм КС-19 Туре 59 ,  37мм зенитийн их бууг хуулбарлан хийсэн Туре 55/65/74 загварын хуучин зенитийн их буунууд тэдний зэвсэглэлд нэлээд байгаа. Зөвлөлтийн үеийн 25мм ЗУ-23 зенитийн их буутай ижил төрлийн зенитийн их буу ч тэдэнд бий.

Хичнээн олон агаараас эсэргүүцэн хамгаалах зенит-артиллерийн их буу, зенитийн-пуужин харвах комплекс төхөөрөмж байгаад тэдний бараг 90 хувь нь техник технологийн хувьд маш их хоцрогдсон хэт хуучирсан болохоор орчин үеийн техникийн өндөр хүчин чадалтай нисэх онгоцны довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй. Энэ нь Хятадын хуурай замын цэргийн  нэг сул тал болоод байгаа. 

Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг техникийн хувьд  танк , хуягт техник, артиллерийн их буу шиг тоо нь чанарыг нөхөж чаддаггүй. 

Цэргийн нисэх хүчин: 

ХАЧА-н цэргийн нисэх хүчнийг 1986 онд үндэслэн байгуулсан гэж үздэг.

Цэргийн нисэх хүчний  зэвсэг техник  нь зөвхөн Зөвлөлтийн үеийн ба  Оросын  техник биш  европ барууны техникүүдийг маш өргөнөөр ашигладгаараа бусад салбарын зэвсэг зэвсэг техникээс эрс ялгаатай юм. Францын цэргийн нисдэг тэрэг SA-342 гэхэд 8 , мөн Францын нисдэг тэрэг SA-365 «Дофин» -г дууриалган хийсэн Z-9 нисдэг тэрэг 306ш, хөнгөн загварын нисдэг тэрэг Z-11 100 гаруй тэдний зэвсэглэлд бий.

Гэхдээ энэ төрлийн зэвсэг техникийн бодит хүчин чадал тийм ч тодорхой биш юм. Сүүлийн жилүүдэд нисэх хүчний эгнээнд нь Италийн А-129 нисдэг тэрэгний бааз суурь дээр үндэслэн Оросын болон өөрийн үйлдвэрийн технологоор үйлдвэрлэсэн иж бүрэн байлдааны зориулалттай Z-10 (WZ-10) гэсэн нисдэг тэрэгнүүд нийлүүлэгдэж байгаа. 

Өнөөдөр Хятадын цэргийн нисэх хүчний эгнээнд Z-10 нисдэг тэрэг 72 бий. Тэд  түүний сайжруулсан загвар Z-19 нисдэг тэргүүдийг ч үйлдвэрлэж байна. 

Цэргийн тээвэр болон өөр бусад зорилготой ашиглаж байгаа Оросын Ми-8 , Ми-17 нисдэг тэрэг 330 аад,  хүнд ачаа тээврийн Ми-26 гэхэд 4ш , европын НС-120 нисдэг тэрэг 100ш, Америкийн S-70C нисдэг тэрэг 22ш, Францын SA-321 «Супер Фрелон»-г дуурайлган хийсэн Z-8  нисдэг тэрэг 40-өөд  тэдний нисэх хүчний эгнээнд байдаг. Сүүлийн жилүүдэд  ХАЧА-н цэргийн нисэх хүчин маш хурдацтай хөгжин дэвшиж байгаа хэдий ч бусад үйлчилгээний салбар тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг нь  хөгжил муу байгаа нь Хятадын армийн нэг сул тал юм.
 

 
Зураг 8: Байлдааны нисдэг тэрэг WZ-10

Хятадын хуурай замын цэрэг дэлхийд хамгийн хүчтэй хамгийн олон цэрэгтэй хэдий ч тэд байлдааны зэвсэг техник, хүчин чадлаа улам бүр өсгөн нэмэгдүүлсээр байна. 

Түүнээс гадна Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлага Америкийн цэрэг армитай адил (сетецентрической войны) мэдээлэл технологи сүлжээний дайн , компьютер программ хангамжийн өндөр технологийн зэвсгүүдэд илүү их анхаарал хандуулан түүнийг өөрийн армидаа өргөнөөр нэвтэрүүлж байна.

Мэдээлэл технологи, автоматжуулалт, программ хангамжаар бүрэн  хангагдсан механикжуулалт, орчин үеийн шинэ зэвсэг техникийн иж бүрэн хангалт, шинэ удирдлагын систем , холбоо харилцаа, мэдээлэл технологи , тагнуулын мэдээллийн өндөр хөгжил дэвшил энэ бүхэн Хятадын армийн байлдах ур чадвар, хүчин чадлыг эрс нэмэгдүүлж байна. 

Хөрш зэргэлдээ улс орныхоо цэрэг армийн тухай бага ч гэсэн мэдлэг, мэдээлэлтэй байх нь бидэнд, манай иргэдэд хэрэгтэй байх болов уу гээд үүнийг түүвэрлэн бэлтгэлээ. 

 

Уулын инженер Д.Отгонбаатар