Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Захарид (“Dear Zachary”)

ikon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Dreamers’ Day” кино өдөрлөгийн ээлжит үзвэр бүх цаг үеийн хамгийн шилдэг баримтат киноны нэгд тооцогддог, найруулагч Көрт Кеннигийн “Dear Zachary: A Letter to a son about his father” (Захарид: Эцгийнх нь талаар хүүд бичсэн захидал) бүтээлээр хүрэх гэж байна. 

Кеннигийн дотнын найз Эндрью Багби найз бүсгүйдээ буудуулж нас барсны дараа гэр бүлийнхэн нь түүний найз бүсгүй хэвлийдээ хүүхэд тээж байсныг мэдсэнээр киноны үйл явдал эхлэх бөгөөд 2008 онд нээлтээ хийж байлаа. Уг кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд “New York Times”, “Variety” тэргүүтэй нөлөө бүхий хэвлэлийн кино шүүмжлэгчид уг бүтээлийн найруулга, санаа болон тэр дундаа эдитийг өндөр үнэлэн магтсан байдаг. Киноны ихэнх дүрс нэг секундээс дээш удалгүй солигдож байдаг. 

Америкийн кино шүүмжлэгчдийн нэгдсэн зөвлөл “Dear Zachary”-ийг 2008 оны шилдэг таван баримтат киноны нэгээр сонгосон бол “Film School Rejects”-ээс уг киног “Энэ арваны шилдэг 30 баримтат кино” жагсаалтын гуравдугаарт бичсэн. 

“Захарид: Эцгийнх нь тухай хүүд бичсэн захидал” киног та аравдугаар сарын 22-ны Бямба гарагт 17:40 цагаас Улсын Их Дэлгүүрийн тавдугаар давхарт байрлах “iCinema” кино театрт гарна. Тасалбарын үнэ 4,000 төгрөг.