Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Адольф Гитлерийн төрсөн гэрийг нураахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нацист үзлийг дэмжигчдийн ариун шүтээн болохоос нь өмнө Адольф Гитлерийн төрсөн гэрийг нураахаар болсноо Австрийн засгийн газар зарлажээ.

Германы хилийн ойролцоох Браунан ам Инн хотод байдаг уг байшинг “буруу замаар” орохоос нь өмнө улсын өмч болгож, дараа нь нураахаар болсон тухай Австрийн дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Уг байшинг засгийн газар олон жилийн турш түрээслэн, янз бүрийн зориулалтаар ашиглаж байжээ. Хамгийн сүүлд хөдөлмөрийн чадваргүй иргэдийг халамжлах төв байрлаж байгаад 2011 оноос суларсан гэнэ.

Гэвч байшингийн эзэмшигч нь зарахыг хүсэхгүй байгаа тухай яамнаас мэдээлжээ. Тиймээс засгийн газар эзэмшигчтэй хэр удаан яриа хэлэлцээр хийж байж улсын өмчид авах нь тодорхойгүй байна.

Уг хот Гитлерийг 1933 онд Германы канцлерь болсны дараа хүндэт иргэнээр өргөмжилж байжээ. Сүүлд Гитлерийг дайны гэмт хэрэгтэнд тооцогдох болсноор уг өргөмжлөлийг цуцалж байсан юм.

 

Эх сурвалж: Mirror.co.UK