Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Хатантуул” театрт

10:30 цагт БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин ХААИС-д зочилно. “Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл тавьж, шилдэг оюутны тэтгэлэг гардуулах болон тус сургууль дээр байгуулсан Хятадын соёлын төвийг нээх үйл ажиллагаанд оролцоно.

Шангри Ла зочид буудалд

11:00 цагт Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, Ахлах эдийн засагч Норио Усуй, Эдийн засагч Л.Амар нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгнө. 

МоАХ-ны байр Ардчиллын ордонд

11:00 цагт МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн "Эргэн дурсахуй" үзэсгэлэн гарна.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

Корпорэйт зочид буудалд

13:30 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Д.Сүхбаатарын талбайд

19:00 цагт “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно. Энэхүү өдөрлөгийн үеэр “Никитон”, “Камертон” хамтлагийн тоглолт болох бөгөөд рок, попын бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөр болсон байна.