Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн бол байгалиасаа ХҮЧ ХЭРЭГЛЭХ зан авиртай амьтан гэж үзжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүмүүс яагаад бие биенээ алдгийг хэн ч мэдэхгүй. Энэ бол олон мянганыг дамжсан асуулт. Тэгвэл Испаний эрдэмтдийн гаргасан судалгаагаар хүн төрөлхтөн угаас хамгийн их хүчирхийлэл хийх дуртай амьтны аймгаас үүсэлтэй нь ийм болгоход хүргэсэн гэжээ.

Бидний нэг гаралтай гэгддэг хүн дүрст бичнүүдийн дотор бие биеэ алах явдал бусад төрөл зүйлийн хөхтөн амьтадтай харьцуулахад зургаа дахин өндөр байгаа гэнэ.

Бусад амьтад зөвхөн эзэмшил газраа хамгаалах, хань ижлээ харамлах шалтгаанаар хааяа ижил төрөл зүйлийн амьтнаа алдаг. Тэгвэл ихэнх бичнүүд үүнээс илүү их давтамжтайгаар, заримдаа бүр зохион байгуулалттайгаар буюу санаатайгаар нэг төрлөө хөнөөдөг байна.

Үүнтэй нэгэн ижил хүмүүс ч бие биендээ хүч хэрэглэх хандлагатай болохыг Nature сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны материалд дурджээ.

Гэхдээ энэ зан чанарыг өөрчлөх боломжгүй биш гэж судлаачид үзэж байна.

Испаний судлаачдыг ахалсан Хосе Мариа Гомезийн өгүүлж байгаагаар тэд сүүлийн 50 мянган жилийн турш 1,024 хөхтөн амьтны төрөл зүйл дотрох 4 сая үхлийн шалтгааныг судалж төрөл зүйл бүрээр нь үнэлгээ гаргажээ.

Тэдгээрийн дотор 600 орчим хүний үхлийн шалтгаан ч багтсан байна.

Ингэхэд хүмүүсийн үхлийн 2 хувь нь харилцан бие биенээ хөнөөсөн шалтгаантай байгаа нь Неандерталь болон бусад хүний өвөг төрөл зүйлүүдтэй ижил байсан гэнэ.

Гэхдээ энэ түвшин түүхийн өөр өөр үеүдэд харилцан адилгүй байжээ. Тухайлбал хүн төрөлхтний нүүдэлчин ахуй цагт бага хувьтай байснаа эзлэн түрэмгийлэл, колоничлолын үед нэмэгдэж, сүүлд иргэншсэн нийгмийн үед эргээд буурсан байна.

Эндээс судлаачид дүгнэлт хийхдээ хүн төрөлтхний соёл иргэншил хөгжихийн хэрээр хүчирхийлэл хийх дуртай араншин нь номхорч багасна гэж үзжээ.

 

Эх сурвалж: LiveScience