Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанкны үйлчилгээ харилцагч танд улам ОЙРТСООР

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк харилцагч танд улам ойртож, Мишээл экспо төвийн Барилгын их дэлгүүрт дахин нэг шинэ салбараа нээлээ.

Тавилга, гэр ахуйн барааны Монголын хамгийн том худалдааны төв болох "Мишээл экспо" төвийн барилгын материалын төрөлжсөн их дэлгүүр нь 20 мянган м.кв талбай, 1,300 автомашины зогсоол, дэлхийн шилдэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, үзүүлэнгийн танхим төдийгүй төрийн нэгдсэн үйлчилгээний төв бүхий олон улсын стандартад нийцсэн хайпермаркет юм.

 

Эрхэм харилцагч та бүхэн тус их дэлгүүрээр үйлчлүүлэнгээ ХасБанкны салбараас  бичил болон жижиг дунд бизнес, хэрэглээний зээл, орон сууцны санхүүжилт, бүх төрлийн гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай авах боломжтой.

 

Мөн та тус салбараас олон улсын эрхтэй Юнион пэй картыг эхний жилийн хураамжгүй авч, картаар хийсэн худалдан авалтынхаа тоогоор эрх цуглуулан, Хонг Конг, Макаод хосоороо аялах урамшуулалд оролцох боломжтойгоос гадна хэрэглээний болон бизнесийн зээлийн хугацаа уртасч, нөхцөл таатай болсныг дуулгахад таатай байна.

ХасБанк 2016 онд III, IV хорооллын эцэс дэх Соло молл худалдааны төв болон Баян Монгол хороолол, Зайсан, E-Mart дэлгүүр, Моннис тауэр гэсэн 5 байршилд салбар, тооцооны төвөө шинээр байгуулсан бөгөөд ийнхүү дахин нэг салбараа нээснээр харилцагч та бүхэнд банкны үйлчилгээг улам ойртуулж байна.

 

Мишээл тооцооны төв нь Даваа-Баасан гарагт 09:00-17:30,  Бямба гарагт 10:00-17:30 цагийн хооронд ажиллана. Та бүхэн тавтай морилно уу.

Амьдралд – Ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.