Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Халз мэтгэлцээн алтны үнэд нөлөөлжээ

Э.Оджаргал
2016 оны 9 сарын 28
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлжээ. Тодруулбал, Даваа гарагт Нью Йоркийн COMEX металын бирж дээр 1 унц алтны үнэ 0,34%-иар буурч, 1,337.2 ам.долларт хүрсэн аж. 

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Дональд Трамп ялна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэн эрсдэл багатай хувьцааны эрэлт нэмэгдсэн нь алтны үнэ буурахад нөлөөлжээ. Гэвч мэтгэлцээний үр дүн Хиллари Клинтоны талд гарсан билээ.

Хэрэв ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох хоёр дахь удаагийн мэтгэлцээнээр Дональд Трамп үзэгчдээс ихэнх саналыг авч чадвал дэлхийн зах зээл дээр алтны үнэ 2013 оноос хойш анх удаа 1,400 ам.доллар хүрнэ гэж Citigroup банкны шинжээчид таамаглаж буй. 

Өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээл дэх алтны үнэ 1,380 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн дээд үзүүлэлт юм. Он гарснаас хойш алтны үнэ нийт 26%-иар буурчээ.

Зураг
Зураг
1 | 56 минут