Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа халсан гэсэн мэдээлэл тараад байгаа. Уг мэдээлэлд Тамгын газрын 20 гаруй ажилтныг үндэслэлгүй халсан гэсэн байв.

Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдыг олноор халж, сольдог жижиг манайд тогтоод удаж байгаа. Тиймээс энэ удаагийн халаа, сэлгээ ямар үнэдэслэлээр хийснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулсан юм.  

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталжээ. Ингэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулжээ

Ингэснээр УИХ-ын Тамгын газар өмнө нь найман хэлтэс, нэг төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар долоон хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болж байгаа аж. 

Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байна.