Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Харь гарагийнхан Илон Маскийн пуужинг дэлбэлсэн тухай онол дэвшүүлэв

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Илон Маскийн SpaceX компани ээлжит пуужингаа хөөргөхийн өмнө ердийн шалгалт, туршилт хийж байх үед нь дэлбэрэлт болж тус компанид ихээхэн хохирол учруулсан билээ.

Гэтэл хөөрөөгүй байсан пуужин яагаад гэнэт дэлбэрч, энэ нь хөөргөх тавцанд бас ноцтой хохирол учруулсан нь олон хүний гайхшралыг төрүүлж байгаа юм.

SpaceX компани одоогоор ослын шалтгааныг тогтоохын тулд алсаас хэмжигч (telemetry) болон дүрс бичлэгийн 3,000 орчим материалыг шинжилж эхэлснээ Баасан гарагт мэдээлээд байна.

Харин харь гарагийнхан буюу үл таних нисдэг биет (UFO) судлаачид өөрсдийн дүгнэлтийг гаргасан нь сонирхолт татаж байгаа юм.

Тэдний үзэж байгаагаар нэгэн үл мэдэгдэх биет пуужин руу лазерийн зэвсгээр буудаж дэлбэлсэн гэнэ. Ингэхдээ хөөргөх тавцанг ч бас сүйрүүлжээ.

Тэд видео дүрснээс дэлбэрэлтийн өмнө пуужингийн ойролцоо шувуу шиг зүйл хурдтайгаар нисэн өнгөрснийг харуулсан байна. Тэд бас хөөргөх тавцанд үзүүлсэн хохирлыг “хэвийн биш үзэгдэл” гэж SpaceX компани мэдээлснийг үндэслэл болгож байгаа аж.

Итгэхэд бэрх ч энэхүү шинэ онол интернэт ертөнцөд эрэлттэй мэдээлэл болоод байна.

 

Эх сурвалж: SputnikNews