Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюутолгой”-н далд уурхайд ажиллах монгол ажилчдын тоог нэмнэ

Б.Бат, Өглөөний сонин
2016 оны 8 сарын 31
MorninigNews.mn
Зураг зураг

Манай улсын Засгийн газар "Оюу толгой" төсөл дээр "Рио Тинто" групптэй хэрхэн хамтарч ажиллах бодлогоо хэдийнэ гаргасан. Өөрөөр хэлбэл, "Оюу толгой" компанийн Монгол Улсад үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварынх нь орлогоор хэмжихгүй, худалдан авалт болон ханган нийлүүлэлтээ манайхаас авахаас гадна Монгол ажилчдын ажлын байрыг нэмж, мэдлэг мэдлэгийг нь дээшлүүлэхэд онцгой ач холбогдол өгөхийг хүсэж байгаа билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр "Рио Тинто" группийн Зэс, алмазын ахлах албан тушаалтан Арнауд Соират нарыг хүлээн авч уулзлаа.

 Ноён Арнауд Соиратын хувьд манай улсад анх удаа хүрэлцэн ирээд байгаа бөгөөд өнгөрсөн долоодугаар сард “Рио Тинто” группийн Зэс, алмазын группийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалт эдийн засгийн ашгаасаа илүүтэй Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Цаашдаа "Оюу толгой" компани гэрээнд заасны дагуу эрчим хүчээ манай улсаас худалдаж авах ёстой. Энэ чиглэлд манай Засгийн газар тодорхой төслийг хэрэгжүүлнэ. Бас далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын стандарт шаардлагад нийцсэн цементийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхээр хувийн хэвшлийнхэн ажиллаж байна" хэмээн тодотголоо.

Аравдугаар сард "Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг танай улсад айлчлуулахаар төлөвлөж байна.

Харин ноён Арнауд Соират хэлэхдээ "Манай "Рио Тинто”-гийн хувьд одоо хэрэгжүүлж байгаа хамгийн чухал, их хөрөнгө оруулалттай гурван төслийн нэг нь "Оюу толгой"-н далд уурхайн төсөл юм.

Далд уурхайд өнөөдөр 1400 гаруй Монгол хүн ажиллаж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Дотоодын худалдан авалт нийт худалдан авалтын 80 хувьд хүрээд байгаа.

Үүнээс гадна бидний зүгээс Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн улс болохыг дэлхий нийтэд сурталчилж туслахад манай баг хичээн зүтгэх болно.

Энэ хүрээнд ирэх аравдугаар сард "Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг танай улсад айлчлуулахаар төлөвлөж байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад төвлөрүүлэх таатай боломж, сайн сурталчилгаа болно гэж найдаж байна" гэлээ.

Зураг