Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр хичээл заана

Монголын мэдээ
2016 оны 8 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдөр хичээл заадаг уламжлалтай. Тэрбээр энэ жил “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч:

  • 2009 оны есдүгээр сарын 01-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”,
  • 2010 онд “Монголын бахархал”,
  • 2011 онд “Монголын сайхан орноор”,
  • 2012 онд “Хүн болох багаасаа”,
  • 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”,
  • 2014 онд “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”,
  • 2015 онд “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр хичээл зааж байсан.

Ерөнхийлөгчийн хичээл ирэх пүрэв гарагт буюу есдүгээр сарын 01-ний 10.00 цагт эхэлнэ.

Зураг