Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяаг гурван өрөө, Д.Отгондалайг хоёр өрөө байраар шагнав

Б.Ану
2016 оны 8 сарын 29
iKon.MN

Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн "ХИЛЧИН" спорт хорооны тамирчид болох Д.Сумъяа, хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалай нарыг өнөөдөр Хил Хамгаалах Ерөнхий газар хүлээн авч уулзлаа. 

Энэхүү уулзалтын үеэр Хууль зүй, Дотоод хэргийн Яам, ХХЕГ-аас Д.Сумъяаг гурван өрөө, Д.Отгондалайг хоёр байраар шагнаж байгаа тухай дуулгав.

Мөн Д.Сумъяаг хошууч, Д.Отгондалайг ахмад цол тэмдгээр шагналаа.