Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ганбаатар ЕТГ-ын даргаар томилогдож магадгүй

Монголын мэдээ
2016 оны 8 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ардчилсан намын даргад өрсөлдөх болсноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарласан. Ардчилсан намд шинэчлэл хийх цаг болсон. Түүний төлөө би зүтгэх болно хэмээж буй түүний эл зоримог шийдвэрийг олон хүн талархан хүлээн авч буй.

П.Цагаан даргын шийдвэртэй зэрэгцээд ЕТГ-ын даргын суудалд хэн суух бол гэх таамаг саарал ордноор тэнүүчилж эхэллээ. Ямартай ч, уг албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж эхэлсэн байна. Тэдэн дундаас хамгийн магадлал өндөртэй нь эдүгээ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гэнэ. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.

 

Зураг