Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Кибер Боловсролын Төвийн онлайн системээр Солонгосоос МУИС-ийн оюутнуудад сургалт явуулна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Сургуулийн ОУХНУС-н Нийтийн Удирдлагын Тэнхимийн Кибер Боловсролын Төвийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн V байрны 303 тоотод өнөөдөр боллоо.  

Нээлтийн ёслолыг тус төвийн кибер системээр шууд дамжууллаа. 

Кибер Боловсролын Төв нь KOICA-ын хөрөнгө оруулалтаар МУИС-ийн ОУХНУС-н Нийтийн Удирдлагын Хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр энэ оны гуравдугаар сараас 2018 оны хоёрдугаар cap хүртэл хэрэгжих төсөл ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Кибер Боловсролын Төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор МУИС-ын захирал Проф. Др. Р.Бат-Эрдэнэ, Солонгос улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Е. Oh Song, KOICA-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Dr. Park Soo Young нар оролцож, баяр хүргэн үг хэлсэн юм.

Солонгос улсын Хансунг Их Сургуулийн эрдэмтэн, профессорууд Кибер Боловсролын Төвийн онлайн системээр МУИС-ийн оюутнуудад G-Class сургалт явуулах бөгөөд цаашид уг төслийн хүрээнд сургалт судалгааны опон талт хамтын ажиллахаар зорьж байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn