Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанкны “ДАТА ТӨВ” ОУ-ын TIER II стандартыг хангаж, батламж авлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 8 сарын 25
Сурталчилгаа

Мэдээллийн технологийн “Дата төв”-ийн үйл ажиллагаа, программ хангамж, тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцийг үнэлэн батламж олгодог Uptime мэргэжлийн хүрээлэн (Uptime Institute Professional Services)-гээс ХасБанкны “Дата төв”-ийг зайнаас болон газар дээр нь шалгаж, үнэлгээ өгсний дүнд ОУ-ын Tier II стандартыг бүрэн хангасан хэмээн батламжиллаа.

 

Банк, санхүүгийн байгууллагын урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллах нэг гол хүчин зүйл нь мэдээллийн технологийн шийдэл, дэд бүтэц байдаг.

Тиймээс ч ХасБанк мэдээллийн технологийн салбарынхаа үйл ажиллагаа, дэд бүтцийг сайжруулж, үндсэн болон дэд системүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангах зорилгоор “Дата төв”-өө шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд энэ оны 7-р сард амжилттай дуусган ашиглалтанд оруулсан билээ.

Мэдээллийн технологийн салбарын хөгжил цаг хормоор хэмжигдэж, шинэ шинэ боломж, технологиуд нээгдсээр байгаа өнөө үед Банкны үйлчилгээ ч цахимжсанаар харилцагч үйлчлүүлэгч нартаа улам ойртон, хялбар болж, хэрэглэгчид ч өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээдэг болжээ. Чухам ийм үед ХасБанк дата төвөө ОУ-ын стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулсан нь дээрх хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цаг үетэйгээ хөл нийлэн алхах боломжийг олгож байна.

Түүнчлэн, ХасБанкны дата төв нь барилга байгууламж, дэд бүтэц, ажиллах горим, хяналт мониторинг, аюулгүй байдлаараа орчин үеийн мэдээллийн технологийн шаардлагад бүрэн нийцсэний зэрэгцээ тоног төхөөрөмж, сервер, програм хангамж, нууцлалын түвшний хувьд дэлхийн жишигт бүрэн зохицсон тул гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламж, зээл зэрэг банкны үндсэн үйлчилгээний чанар хүртээмж, хурдан шуурхай байдал улам нэмэгдэж, төлбөрийн карт, интернэт, мобайл банк зэрэг цахим үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал нэг шат ахиж байгаагаараа онцлог юм.

ОУ-ын стандартын Tier II шаардлага нь цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, галын аюул зэрэг дэд бүтцийн ослоос үүдэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны доголдлыг 99.7% хүртэл бууруулсныг гэрчилдэг бөгөөд ХасБанк энэхүү батламжийг авсан Монгол улсын 2 дахь байгууллага болж байна.

Амьдралд – Ашид хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.