Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхтөр: Тавантолгойн шалгалттай холбоотой намайг яаран чөлөөллөө

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 8 сарын 25
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд тус газрын даргаар томилогдсон юм.

Ажлаас чөлөөлөгдөж буй шалтгаанаа  “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би аравдугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээн тайлбарлалаа.  

Тавантолгойн компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтын явцад худалдан авахтай холбоотой зөрчил гарах магадлалтай байгаа гэдгийг мөн энэ үеэр хэлсэн. Одоогоор материалуудтай танилцаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Зураг
1 | 52 минут